• Featured
  • Health
  • Uncategorized
  • Tuesday, September 10, 2013

    баримжаа олгох хичээл 7
    Үзэх кино : ШИНЭ ҮСГИЙН БАГШ
    татах
    1-р хэсэг : http://share.gogo.mn/OmfzgBnCts67711378787257/�������� ������������ �������� �������� _ SHILMEL.com - YouTube.part1.rar


    2-р хэсэг :http://share.gogo.mn/IV8Q7LusxN42181378787482/�������� ������������ �������� �������� _ SHILMEL.com - YouTube.part2.rar


    3-р хэсэг:http://share.gogo.mn/9WNZTkFwd565461378787500/�������� ������������ �������� �������� _ SHILMEL.com - YouTube.part3.rar


    4-р хэсэг :http://share.gogo.mn/LbMfkkwJEY37561378787405/�������� ������������ �������� �������� _ SHILMEL.com - YouTube.part4.rar


    Шууд үзэх
    http://www.youtube.com/watch?v=7mep6GOAyIY


    Бие даалт 7 унших материал
    Амжилтын түлхүүр - Сургамжит өгүүллэг
    Амжилт
    Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа… сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн бодлогширч эхлэв. өөрийгөө бас ангийнхаа жесикаг бодон харьцуулж эхлэв. өнгөрсөн жил аав ээжийнхэн авч өгсөн бичгийн ширээ нь үнэхээр хэрэглэхэд урамтай байгааг Жесика их л сайрхаж яридаг байлаа. Бас хувиараа багш хөлсөлж хичээлээ заалгадаг байв. Надад ийм сайхан боломж байсан бол би ч гэсэн онц сурах л байсан гэж Алиса бодов. Гэтэл тэннийх хоёрхон өрөө байранд амьдардаг учир Алиса дүү нартайгаа нэг өрөөнд байдаг. Аав ээж нь бага ангиасаа сургуулиас гарсан тул хичээлд нь тус болж чаддаггүй гээд Жесикатай харьцуулахад олон хүндрэл байлаа. Алиса энэ бодлоосоо салахын тулд хажуудах охинтойгоо яриа өдөж эхлэв. “чи юу уншиж байгаа юмвэ?” Охин уншиж байгаа номныхоо талаар болон хэддүгээр ангид сурдагаа, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаагаа хүртэл Алисад яриж өгчээ. Ингэж яриж байхдаа охины царай гэрэлтэж байв. Тэр охин сургуулийнхаа хамгийн онц сурлагатай оюутан гэдэг нь тодорхой байлаа. Тэр охин өнгөрсөн жил сургууль завсардаснаа, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв. Алиса гайхан, яагаад сургууль завсардасныг нь асуух гэтэл тэндээс нэг эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч иржээ. “Алив миний охин, ээж нь дугуйг нь засуулчихлаа. Одоо хичээлдээ явж болно.” Гээд охиныг өргөн дугуйтай сандал дээр нь эвтэйхэн суулгав. Алиса охин юу хэлэх ээ мэдэхгүй дэмий л “баяртай” гэж арай гэж хэлжээ. Охин ч инэмсэглэн”Баяртай” гэж гараа даллав. Алиса хэсэгтээ хөдлөх ч үгүй баахан суув. Өдрийн туршид авсан муу дүнгийнхээ бурууг амьдралын нөхцөл, энэ тэр гэсэн шалтгаануудад тохож бодсон байлаа. Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй ч тэр охин огтхон ч гутарсан янзгүй ирээдүйгээ төлөвлөж суудаг… Алиса өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан хурдан алхав. Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж хичээлээ хийж эхлэв. Одоо Алиса амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан байлаа.

    Monday, September 9, 2013






    Бие даалт 6 унших материал:

    Сургамжит өгүүллэг - Зүрхнийхээ үгийг сонс
    Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр. Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг чагна. 

    Энэ өгүүллэгт эдлэн газруудаар явж уралдааны эмнэг сургадаг нэгэн залуу хүүгийн тухай өгүүлнэ. Хүүг дунд ангид байхад багш нь: "Том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа талаар зохион бичлэг бичиж ир" гэж гэрийн даалгавар өгчээ. Хүү шөнөжингөө суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай 7 хуудас дүүрэн юм бичжээ. Мөрөөдлийнхөө бүр нарийн жижиг хэсгүүдийг ч бичсэн байлаа. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морьд давхих талбайг ч зурсан байлаа.

    Маргааш өглөө нь зүрхнийхээ үгтэй 7 хуудас зохион бичлэгээ багшдаа өглөө. Хоёр хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том "Тэг" бас "Хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв. Хүү багшаасаа "Яагаад би тэг авч байгаа юм бэ" гэж асуулаа. "Чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байна" гээд “Чамд мөнгө байхгүй, чи нүүдэлчин айлын хүү шүү дээ. Адууны аж ахуйтай болоход чамд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна, дарaa нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй болно. Үүнийг хийнэ гэдэг чинь боломжгүй. Хэрэв биелэгдэх бодитой зорилго шинээр бичиж ирвэл, чиний дүнг өөрчилж болох юм" гэлээ.

    Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв. Тэгтэл аав нь “За хүү минь, үүнд чи өөрөө шийдвэр гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонголт" гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар өөрчлөлт оруулалгүй багшдаа өгөнгөө "Та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй..." гэв. Одоо тэр 200 га газартай, адууны аж ахуйтай бас 1000м2 талбайтай амьдарч байна. Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь орын хананд нь өлгөөстэй...

    Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр. Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг чагна!


    Баримжаа олгох хичээл 6

    Үзэх кино: ядуусын хорооллын саятан
    үзэх холбоос CD1:http://www.cititube.mn/watch.php?v=mSm0S6K1thQ%3D
    үзэх холбоос CD2: http://www.cititube.mn/watch.php?v=W7hKjS5oPxo%3D

    Saturday, September 7, 2013








    Бие даалт 5




    Үзэх кино: Зүрхэнд шивнэсэн үг




    Wednesday, September 4, 2013

    Бие даалт 4




    Үзэх кино : The Pursuit of The Happyness 

    Шууд үзэх:  Cititube

     

    Унших сэдэв:
    П.Батхуяг “Долоо хоногийн бороо”
    Манай хотод долоо хоног өдөр шөнө амсхийлгүй бороо цутгасан юм. Хаашаа л харна нуур далай шиг их ус цэлэлзэж байлаа. Би тэр өдөр ус туучиж явсаар найзындаа хүрч очтол, тэдний гэр байсан жалга үерийн усаар дүүрчээ. Айх гайхах зэрэгцэж, ийш тийшээ гүйж, хажуугаар гарсан хүмүүсээс асуусан боловч хэн ч олигтой хариу өгсөнгүй. Бүгд л мэдэхгүй ээ, мэдсэнгүй, мэдэхгүй ээ … гэж бүгдээрээ мөрөө хавчиж зугтацгаана.

    Энэ булингартай ус муу найзыг минь залгиж орхиж дээ. Бодохоос ч аймаар юм. Гэхдээ бодохгүй гээд ч яах билээ дээ.

    Анх найзтайгаа би танилцах үед юунд тэгтлээ баярлаж хөөрдөг байсан нь мэдэгдэхгүй дандаа л инээж явдаг хүү байлаа. Зарим нэг хүн надад найзыг минь “хөөрхий минь тэнэгдүү юм байгаа юм” гэж хэлж байлаа. Харин би өнөөх тэнэгдүү хүүтэй нэг л мэдэхэд ойр дотно үерхэж, найзлах болсон юм. Намрын орой голын харгиа чагнаж суухтай нь анх тааралдаж билээ. Байгалийн тийм уянгалаг сайхан хөгжмийг шимтэж сонсох тэрийг хараад би ямар нэгэн нууцлаг увидастай гэдгийг нь мэдрээд байсан боловч чухам ямар гайхамшигтайг нь олж мэдээгүй юм. Би тэрэнд дөхөж очоод хажууд нь суухад тэр намайг анзаарсангүй.

    -Голын харгиа ч сайхан шүү гэсэнд тэр огт хариу хэлсэнгүй. Тэр байтугай над руу эргэж ч харсангүй. Би дотроо жаахан эгдүү хүрч “энэ муу тэнэг чинь яасан их зантай амьтан бэ” гэж бодоод нэлээд хөндий дуугаар:
    -Чамайг хүмүүс тэнэг гэлцэх юм байна лээ. Чи яагаад тэгээд дандаа ганцаараа ярьж, инээж явдаг юм? Харин тэр энэ удаа над руу харж удаан гэгч нь марсайтлаа инээгээд ус уруу заалаа. Голын ус тунгалагшсан намар цаг болохоор ёроолын чулуу бүхний өнгө ялгарч, үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдана. Хэдий жирвэлзэж одох урсгал ус ч хүүхэд багын минь гэнэн цагаахан дүрсүүд тодхон үзэгдэнэ. Тэр над руу дахиж марсайтал инээснээ:
    -Чи хөгжим тоглож чадах уу? гэж асуулаа. Хариуд нь би толгой сэгсрээд мөнгөлөг хайрс нь наранд гялалзаад урсгал өгсөж яваа жараахайн сүргийг ажиж суусан юм. Хаашаа юунд ч юм яарч яваа тэр л загаснууд надад амь нэгтэй ахан дүүс шиг л санагдаж билээ. Одоо хэрнээ тийм олон загас сүрэглэж явахыг хараад би ихэр тугал шиг ижилдэн дассан хэдэн сайн нөхдөө санадаг юм. Гэтэл тэд нарын минь нэг усанд гэртэйгээ хамт живчихсан байдаг. Би яарч сандарч гүйсээр цагдаагийн газар ирлээ.
    -Тэнд, тэнд нэг гэр байсан юм аа... Гэтэл үерийн усанд живчихсэн байна гэсэнд жижүүрийн бололтой цагдаа намайг их л сэжиглэнгүй харснаа удаан гэгч нь газрын зураг гаргаж, тайван гэгч нь харснаа:
    -Иргэн та тэнд гэр байсан гэдгийг баталж байна уу? Бидэнд байгаа зураг дээр бол таны хэлээд байгаа газар юу ч тэмдэглэгдээгүй л байна даа. Арай та андуурч эндүүрээд байгаа юм биш биз гэлээ. Хариуд нь би:
    -Та ойлгож байна уу? Муу найз минь тэнд хүн бүхэнтэй зөрсөөр байгаад гэрээ барьж буусан юм аа. Хамгийн гол нь тэнд нэг жижигхэн горхи урсдаг байсан юм. Тэр горхины хоржигнох чимээг сонсож байх гэж л тэр шүү дээ.
    -Тэгвэл наад айл чинь зөвшөөрөлүй газар буусан л айл байна ш дээ.
    -Үгүй ээ, та чинь...
    -За, за. Очиж үзье даа гэж арайхийж суудлаасаа өндийсөн юм.

    ...Тэр бид хоёр уулын орой дээр гарч суух дуртай байсан юм. Уул өөд өгсөж явахдаа надтай юу ч ярихгүй. Зөвхөн өндөр оргилыг гүн хүндэтгэлтэй ширтэж:
    -Тэнд хүрвэл ч сайхан хөгжим олж сонсоно доо гэж надад сонсогдохоор чанга хэлдэг байлаа. Уулын оргил дээр салхи ямар сайхан хөгжим эгшиглүүлдгийг тэр бид хоёр хачин сайн мэддэг байж билээ. Уулзах тоолондоо л тэр “саяхан Чайковскийг сонслоо. Олон зуун удаа сонссон ч сонсох болгонд нэг нэг шинэ ухаан нэмэх юм аа. Тэгээд Моцарьт, Бетховэн хоёр байна. Тэр хоёрт нэг гайхамшигтай ижил гүн ухаан бий. Чи тэр болгоныг мэдрэх хэрэгтэй. Ялагдашгүй байх гэдэг чинь үргэлж тэмцэгч байхын хүслэн юм шүү дээ. Харин надад бол маш олон хүсэл байдаг.

    -Чи хөгжим тоглож сурмаар юм. Ялангуяа төгөлдөр хуур. Чам шиг хүнд хөгжим тоглож сурах ч юухан байх вэ дээ. Харин би бол ч барахгүй даваа.
    -Үгүй ээ, хүн болгонд авьяас байдаг гэнэ лээ. Харин надад бол ер бусын хүмүүсийн зохиосон хөгжмийг, тэр тусмаа байгаль гэдэг энэ агуу зохиолчийн хөгжмийг сонсох мэдрэх хувь оноосон бололтой гэж хэлээд марсайтал инээж билээ.
    “Их сургуульд хөгжим судлаачийн ангид ор оо” гэж би тэрэнд олон удаа ятгасан боловч тэр надаас зөрсөөр байгаад байгаль шинжлэлийн ангид орсон юм. “Би байгалийн хөгжим судлаач болно оо” гэж тууштай шийдэж билээ.

    Тэр тэгсэн болохоороо ч өнөөдөр энэ горхины хажууд гэрээ барьсан нь энэ шүү дээ. Тэр хүний амьдралд хөгжим байхгүй бол ямар ч алтан сэнтий, мөнгөн ширээ байлаа ч тоож үзэхээргүй тийм тэнэг хүн байж билээ.

    Усанд шумбагч багийнхан олон удаа шумбаж байж муу найзыг минь олж гаргасан юм. Хөөрхий дөө муу найз минь үхэлтэй усан дотор л уулзах учиртай байж дээ. Талийгаачийг хөдөөлүүлснээс хойш яг долоо хоногийн дараа тэр миний зүүдэнд орж ирсэн юм. Тэгээд марсайтал инээснээ:
    -Бороо шаагиж эхлэхэд надад гэрээсээ зугтаж гарах боломж байсаан. Даанч хүсэл байгаагүй. Чи бид хоёр дандаа л усны инээх сайхан дуу чимээг сонсож байснаас уурлах, архирах дууг нь сонсож байгаагүй биз дээ. Би зөвхөн үерийн усны дууг л сонсож, мэдрэх гэсэн юм. Үнэхээр гайхалтай, бүр гайхалтай, бүр аймшигтай юм билээ гээд усанд норсон халимгаа арагш нь илээд, надад чамаас өөр найз байхгүйг чи мэднэ. Чамаас өөр намайг хэн ч ойлгож байгаагүй. Тэгээд ч надад бусадтай адил яриад байх түүх намтар ч гэж байхгүй. Гэхдээ надад нэг нууц бий. Би тэрнийгээ хэзээ нэгэн цагт ярина гэж боддог байсан юм. Гэвч амьддаа амжсангүй дээ, найз минь.

    -Нууц аа...?
    -Тийм ээ нууц, яах аргагүй нууц. Аав ээж хоёр минь хэлгүй, дүлий хүмүүс байсныг чи мэднэ дээ. Тэд минь намайг жаахан хүүхэд байхад өөрсөд шиг нь хувь дутуу болж төрөөгүйд яаж баярладаг байсныг тодхон санадаг юм. Тэр хоёр минь миний хоёр талд суугаад надад хөгжим сонсгодог байж билээ. Тэгээд намайг хараад хоёулаа уйлаад л суудаг сан. Тэгээд дараа нь духан дээр минь ээлжилж үнсээд, аав минь миний урд гарч гар хөлөө салбагануулан бүжиглэдэг байж билээ. Би түүнийг нь хараад нир хийтэл инээхэд ээж минь ч гэсэн намайг дагаад учиргүй чангаар инээдэг байж билээ. Мөн ч сайхан байж дээ. Би тэр хоёроосоо хөгжмийг сонсох биш мэдрэх нь чухал юм аа гэдгийг ойлгосон юм.

    -Чи тэгээд надаас юуг нууцалж байсан юм бэ?
    -Арван найм, естэй байх үеэс л миний сонсгол муудаж эхэлсэн юм аа. Харин би таван жилийн өмнөөс юу ч сонсохоо больсон.
    -Гэхдээ чи надтай зүгээр л ярьдаг байсан биз дээ?
    -Тийм ээ, би чамайг сонсдоггүй байсан. Гэвч чамайг би мэдэрдэг байсан юм. Би бүх ертөнцийг сонсох биш ганцхан мэдэрдэг байсан юм аа. Би олон жил сонсох биш ганцхан мэдрэхийн төлөө байсныг чи гадарлаагүй. Харин бүгд л намайг … гээд найз минь нэг их уртаар санаа алдсанаа, за найз нь аав ээж хоёрыгоо зорих цаг болжээ. Үзэх, харах, сонсох, үнэрлэх, амтлах чухал биш бүгдийг, бүгдийг мэдрэхэд л … гээд утаа шиг замхраад алга болсон юм.

    Би өглөө сэрээд цонхоор харж зогсохдоо сонсголтой мөртлөө дүлий, нүдтэй мөртлөө сохор хүмүүсийн тухай бодож зогссон юм

    Лекц 3







    Бие даалт 3







    Үзэх кино: Hatchiko a dog story

    Шууд үзэх



    линк: http://www.youtube.com/watch?v=nxNMzVDp4wQ

    Татах линк:

    Sunday, September 1, 2013

    Лекц 2

    Бие даалт 2



    Сургамжит өгүүллэг - Ааваа уучлаарай.

    Гэрлэснээсээ хойш ааваасаа болж эхнэртэйгээ аавтайгаа байнга муудалцдаг байв.Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй,илүү дараа мэт үздэг байлаа.Заримдаа бүр тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа.Нэг өдөр маргалдсаны дөрөө эхнэр нь “нэг бол би явъя,эсвэл эцэг чинь яваг ” гэж тулгав…Тэрээр эхнэрээ алдахыг хуссэнгүй.Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон нь, хайртай эхнэр хүүхдүүд нь байлаа.Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж.Гэр бүлийнхэн нь өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа.
    Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ.Ангийн хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов.Хэрэгтэй бүхнээр хангаж,долоо хоногт нэг эргэж тойрч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудахгүй байлаа.Хэрэгтэй бүхнийг аваад,хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөөд машиндаа суулгажээ.Хүү нь хамт явахыг хүссэн тул авч,замдаа гарав.Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв.Цасан дундуур арайхийн явж байлаа.Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй.
    Хаашаа явж буйг гадарласан хөгшин дуслах нулимсаа хүүдээ болон ачдаа үзүүлэхгүйг хичээнэ….Хэдэн цаг яваад уулан дахь байшинд хүрэв.Олон жил энд ирээгүй юмсанжээ.Уулын байшин нурах дөхөж, дээрээс нь дусаал гоожиж байлаа.Оромжны нэг буланг цэвэрлэж,орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан хамгийн сүүлд нь аавыгаа хэвтүүлэв.Оромжийн дотор ч шуурч байлаа.Аав нь хэдийн даарч эхэлжээ.Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил,хучлага нэмж авчиръя гэж бодов.Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа.Харин аавд нь хэлэх ч үг олдсонгүй.Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь.Гомдож шатаж байсан ч түүнийгээ ил гаргасангүй.
    Бяцхан хүү юу болж байгааг ойлгосонгүй,өвөөгөөсөө сална гээд түүнийг гунигтайяа харж байв.
    Буцах болоод аавынхаа ор луу тонгойн хацар,гарыг нь олонтаа үнсэн тэврэх нь ”намайг уучлаарай” хэмээх мэт байлаа.
    Хоёул биеэ барьж чадалгүй эхэр татан уйлав.
    Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа.
    Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь ийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв.Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж нь хүссэн юм гэж хэлж чадсангүй.
    Бяцхан хүү нь “Би ч бас таныг хөгшрөхөөр энд орхих юм уу?”гэж асуухад нь тэнгэр нурах мэт болжээ.Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив.
    Оромжинд ороод “Ааваа намайг уучлаарай “гээд тэвэрч авав.Аав хүү 2 чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан уйлж байлаа.Хүү”Ааваа намайг уучил,ийм зүйл хийснийг минь уучлаарай”гэж өршөөл эрэв.
    Аав нь”Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм.Би аавыгаа ууланд орхиж байгаагүй,чи ч бас тэгэхгүй…Намайг энд орхихгүй гэж мэдэж байсан юм” хэмээжээ.














    Лекц






    Бие даалт 1



    Үзэх кино: Life is beautiful 1997 BLU RAY720p

    Чанар: BLURAY720p 
    Татах линк: http://ganool.com/life-is-beautiful-1997-bluray-720p-800mb-ganool

    Татах заавар:
    1. DOWNLOAD дээр дарна.
    2. Гарч ирсэн шэйр-с сонгож хэсэг тус бүрийг нэг нэгээр нь татаж авна.











    3. Гарч ирсэн цонхонд 5 секунд хүлээж SKIP AD дээр дарна.






    4. DOWNLOAD

    Бүх хэсгийг татаж дууссаны дараа PART 1 -руу ороод EXTRACT буюу задалж байж үзэх боломжтой.





    Б.Хатанбаатар  "Ээждээ захидал бичээрэй" өгүүллэг







































    Design by NewWpThemes | Blogger Theme by Lasantha - Premium Blogger Templates | NewBloggerThemes.com